Wednesday, December 16, 2009
Tuesday, August 18, 2009
Бүгдээрээ Бурханы үгээс суралцацгаая
Хэрвээ та Ариун Библийг уншихыг хүсвэл доорх холбоос дээр даран хүссэн ном болон хэсгээ/Ариун Библийн/ уншина уу.
http://gospelgo.com/a/2000/mbible.htm
Та бүхэн Бурханы үгтэй танилцан,илүү ихийг суралцаж өөрсдийн амьдралдаа Түүний үгийг хэрэгжүүлээрэй.
http://gospelgo.com/a/2000/mbible.htm
Та бүхэн Бурханы үгтэй танилцан,илүү ихийг суралцаж өөрсдийн амьдралдаа Түүний үгийг хэрэгжүүлээрэй.
Өдөр бүрийн уншлага
2009.08.30 Жирийн улирлын 22 дахь Ням гариг
Нэгдүгээр уншлага:(Дэд хууль4:1-2.6-8)
Хариу дуулал:(Дуулал15)
Хоёрдугаар уншлага(Иаков1:17-18.21-22.27)
Айлдал:(Марк7:1-8.14-15.21-23)
2009.08.29 Бямба гариг
Нэгдүгээр уншлага:(Иремиа1:17-19)17 Одоо бүсээ бүсэлж, босон, Миний чамд тушаах бүхнийг тэдэнд хэлэгтүн. Тэднээс бүү ай, эс тэгвээс Би чамайг тэдний өмнө айлгах болно. 18 Үзэгтүн, Би чамайг өнөөдөр Иудагийн хаад, амбан захирагчид, тахилч нар хийгээд газар нутгийн ард түмний хувьд бэхлэлт хот, төмөр багана болон бүхэл газар нутгийн эсрэг буй хүрэл хэрэм мэт болгов. 19 Тэд чиний эсрэг тулалдах боловч Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байгаа тул тэд чамайг дийлэхгүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Хариу дуулал:(Дуулал 71)ЭЗЭН, Таны дотор би хоргодов. Намайг хэзээ ч ичгүүрт бүү унагаач. 2 Өөрийн зөв шударгаар намайг авран, суллаач. Өөрийн чихээ над уруу хандуулан, намайг авраач. 3 Надад миний байнга очиж байх хоргодох хад болооч. Та миний хад, миний бат цайз учраас Намайг аврахаар тушаасан билээ. 4 Бурхан минь ээ, намайг хорон муу хүний гараас, Бурууг үйлдэгч ба харгис хүний атгалтаас авраач. 5 Учир нь Та бол миний найдвар. БУРХАН Эзэн, Та бол залуугаас минь миний итгэл юм. 6 Би төрөхөөсөө Танаар түшүүлсэн. Та бол намайг эхийн минь хэвлийгээс гаргаж авсан Нэгэн билээ. Би үргэлж Таныг магтана. 7 Би олон хүмүүст хачин юм болсон. Учир нь Та бол миний бат бэх хоргодох газар. 8 Миний ам Таны магтаалаар, Таны алдраар бүхэл өдөржин дүүрсэн байна. 9 Хөгшрөх үед намайг бүү орхиоч. Миний хүч чадал барагдах үед намайг бүү хаяач. 10 Учир нь миний дайснууд миний эсрэг ярилцжээ. Миний амийг отогчид хамтран хуйвалджээ. 11 Тэгэхдээ тэд "Бурхан түүнийг хаясан. Аврах хүн байхгуй учраас түүнийг хөөж, барь" гэж хэлсэн. 12 Бурхан, надаас бүү хол байгаач. Бурхан минь ээ, надад туслахаар хурдлаач. 13 Миний сүнсний дайснуудыг ичгүүрт унаган, сөнөөгөөч. Намайг хорлохыг хүсэгчдийг доромжлол, ичгүүрээр нөмөргөөч. 14 Харин би үргэлж найдаж, Таныг улам ихээр магтах болно. 15 Миний ам Таны зөв шударга, Таны авралын талаар өдөржин ярина. Учир нь би тэдгээрийн нийлбэрийг ч мэддэггүй юм. 16 Би БУРХАН Эзэний хүчит үйлсийг авчирна. Би Таны зөв шударгын талаар, зөвхөн Таны л тухай тунхаглана. 17 Бурхан, Та залуугаас минь эхлэн намайг сургасан. Би одоо болтол Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг. 18 Бурхан, хөгширч, бууралтах үед минь ч намайг бүү орхиоч. Би Таны чадлыг үе удамд, Таны хүчийг ирээдүйн бүх хүнд тунхаглах хүртэл бүү орхиоч. 19 Учир нь аугаа зүйлсийг хийсэн Бурхан, Таны зөв шударга байдал тэнгэрт хүрсэн. Бурхан, хэн Тантай адил вэ? 20 Надад олон зовлон зүдгүүрийг үзүүлсэн Та Намайг дахин сэргээж, Газрын гүнээс дахин татан гаргана. 21 Та миний агуу байдлыг улам өсгөж, Намайг тайвшруулахаар эргээч. 22 Бурхан минь ээ, би Таны үнэнийг, Таныг босоо ятгаар магтана. Израилийн Ариун Нэгэн, Би Танд ятга хөгжмөөр магтан дуулна. 23 Би Танд магтан дуулах үед уруул минь баярлан хашхирна. Мөн Таны аварсан миний сэтгэл баясна. 24 Хэл минь ч өдөржин Таны зөв шударгыг өгүүлнэ. Учир нь намайг хорлохыг хүсэгчид доромжлол ба ичгүүрт унасан билээ.
Айлдал:(Марк6:17-29)17 Учир нь Херод өөрийнхөө дүү Филипийн эхнэр Херодиатай гэрлэсэн тул түүнээс болж Иоханыг бариулан шоронд хориулжээ. 18 Учир нь Иохан Херодод— Дүүгийнхээ эхнэрийг авах нь хууль бус гэж хэлсэн байв. 19 Херодиа түүнд хорсож, түүнийг алахыг санаархсан авч чадсангүй. 20 Учир нь Херод Иоханаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвт шударга, ариун хүн гэдгийг мэдэж, Иоханыг хамгаалдаг байв. Херод Иоханыг сонсохдоо тээнэгэлздэг ч дуртайяа сонсдог байлаа. 21 Хүлээсэн өдөр нь ирж, Херод төрсөн өдрөө тохиолдуулан ихэс дээдэс, мянгатын дарга нар болоод Галилын хүндэт хүмүүст зориулж зоог барьжээ. 22 Херодиагийн охин орж ирж бүжиглэв. Херод болон тэнд байгсдад охин ихэд таашаагджээ. Хаан охинд— Чи юу хүссэнээ надаас гуй. Би чамд түүнийг чинь өгье гэв. 23 Тэрээр охинд олон удаа ам гарч, — Чи надаас юуг хүснэ, би түүнийг чинь, хаанчлалынхаа хагасыг ч болов чамд өгнө гэж амлав. 24 Охин гарч, эхээсээ— Би юу гуйх вэ? гэж асуухад эх нь — Баптисм хүртээгч Иоханы толгойг гэжээ. 25 Охин тэр даруй хааны өмнө шалавхан очиж — Яг одоо баптисм хүртээгч Иоханы толгойг тавган дээр тавьж надад өгөхийг би танаас хүсэж байна гэж хэлэв. 26 Хаан гүнээ харамссан боловч зочид байсан тул, бас амласан учир охинд татгалзахыг хүссэнгүй. 27 Хаан тэр даруй алуурчныг явуулж, түүний толгойг авчрахыг тушаалаа. Тэр очоод, шоронд Иоханыг цаазалжээ. 28 Тэгээд түүний толгойг тавган дээр авчраад охинд өгөхөд, охин эхдээ өгөв. 29 Иоханы шавь нар үүнийг дуулаад ирж, цогцсыг нь авч хадан булшинд тавьжээ.
2008.08.28 Баасан гариг
Нэгдүгээр уншлага:(1Тесалоник4:1-8)Эцэст нь, ах дүү нар аа, та нар Бурханд яаж таалагдаж, яаж явах ёстой талаар биднээс заавар авсанчлан (та нар үнэндээ тийнхүү явдагчлан) та нарыг улам илүү болоосой гэж бид Эзэн Есүс дотор та нарыг гуйж, ятгаж байна. 2 Учир нь бид Эзэн Есүсээр та нарт ямар тушаалууд өгснийг та нар мэднэ. 3 Бурханы хүсэл нь та нарын ариусгал бөгөөд тэр нь юу гэвэл, та нар садар самууныг тэвчиж, 4 хүн бүр ариусгал хийгээд хүндэтгэл дотор өөрийн савыг хэрхэн эзэмдэхийг мэдэж, 5 ингэхдээ Бурханыг мэддэггүй Харь үндэстэн мэт тачаангуй хүсэл дотор биш юм. 6 Мөн хэн ч үүнийг зөрчиж, энэ хэрэг дотор ах дүүгээ мэхэлж болохгүй. Учир нь би та нарт урьд нь хэлж, чухалчлан анхааруулж байсанчлан, энэ бүхний төлөө өшөө авагч нь Эзэн юм. 7 Учир нь Бурхан биднийг цэвэр бус уруу биш, харин ариусгадд дуудсан билээ. 8 Тиймд үүнийг эсэргүүцдэг хүн нь хүнийг бус, харин та нарт Өөрийн Ариун Сүнсийг өгдөг Бурханыг эсэргүүцэж байна.
Хариу дуулал:(Дуулал 97)ЭЗЭН захирдаг, газар дэлхий баясагтун. Олон арлууд ч баярлагтун. 2 Үүлс ба түнэр харанхуй Түүнийг хүрээддэг. Зөв шударга ба шударга ёс бол Түүний сэнтийний суурь юм. 3 Түүний өмнө гал гарч, Эргэн тойронд Түүний өстнүүдийг шатаадаг. 4 Түүний аянга цахилгаан ертөнцийг гэрэлтүүлдэг. Газар дэлхий хараад, чичрэв. 5 Бүх дэлхийн Эзэний өмнө буюу ЭЗЭНий өмнө уулс лааны тос шиг хайлсан. 6 Тэнгэрүүд Түүний зөв шударгыг тунхагладаг бөгөөд Бүх хүмүүс Түүний цог жавхланг харсан. 7 Сийлмэл хөргүүдэд үйлчилдэг, Шүтээнүүдээр бардамнадаг бүх хүмүүс ичих болтугай. Бүх бурхад аа, Түүнд мөргөгтүн. 8 Өө, ЭЗЭН, Таны шүүлтүүдээс болж Сион сонсоод баярлаж, Иудагийн охид баяссан. 9 Учир нь Та бол бүх дэлхийн дээр Хамгийн Дээд ЭЗЭН юм. Та бүх бурхдаас хавьгүй дээгүүр өргөмжлөгдсөн. 10 Өөрийн бурханлаг хүмүүсийн сэтгэлийг хамгааддаг ЭЗЭНийг хайрлагч та нар, бузар муут үзэн яд. Тэр тэднийг хорон муу хүний гараас авардаг. 11 Зөв шударга хүний төлөө гэрэл, Шулуун шударга зүрхтэй хүний төлөө баяр хөер таригдсан. 12 Зөв шударга та нар, ЭЗЭНд баярлаж, Түүний ариун нэрд талархагтун.
Айлдал:(Матай25:1-13)Мөн тэнгэрийн хаанчлал нь шинэ хүргэнийг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой төстэй юм. 2 Тэдний тав нь мунхаг, тав нь ухаалаг болой. 3 Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй. 4 Харин ухаалагууд нь дэнлүүгээ тос хийсэн савны хамт авсан байлаа. 5 Хүргэн ирэхгүй удсан тул тэд бүгд үүрэглэж, унтаж эхлэв. 6 Гэтэл шөнө дөлөөр хашхирах дуун гарч "Хараач, хүргэн байна. Түүнийг угтаж авцгаа" гэлээ. 7 Нөгөө охид бүгдээрээ босож дэнлүүгээ бэлдэв. 8 Мунхгууд нь ухаалаг охидод "Бидэнд тосноосоо өгөөч. Бидний дэнлүү бөхөх нь" гэсэнд, 9 ухаалагууд нь "Бидэнд ч, та нарт ч огт хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачин уруу очиж, тос худалдаж ав" гэжээ. 10 Тэднийг худалдаа хийхээр явсан хооронд хүргэн ирээд, бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хуримын найрт оров. Тэгээд хаалгаа хаажээ. 11 Дараа нь бусад охид нь ирж "Эзэн, эзэн, бидэнд онгойлгож өгөөч" гэхэд 12 харин тэр хариуд нь "Үнэнээр би та нарт хэлье. Би та нарыг танихгүй" гэв. 13 Иймд та нар соргог бай. Учир нь та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй.
2008.08.27 Пүрэв гариг
Нэгдүгээр уншлага:(1Тесалоник3:7-13)7 Тиймээс ах дүү нар аа, та нарын итгэлээр бид бүх гачигдал, зовлон дотроо та нарын талаар тайтгарав. 8 Учир нь та нар Эзэний дотор баттай зогсдог байх аваас эдүгээ бид амьд байна. 9 Учир нь бид өөрсдийн Бурханы өмнө та нараас болж баярладаг бүхий л баяр хөөрийнхөө хариуд нь та нарын төлөө ямар талархлыг Бурханд өргөж чадах вэ? 10 Бид та нарын нүүр царайг харж, итгэлд чинь юу дутагдаж байгааг нь дүүргэхсэн хэмээн өдөр шөнөгүй үлэмж хичээнгүйгээр залбирч байна.
11 Бидний Бурхан ба Эцэг Өөрөө болон бидний Эзэн Есүс та нар уруу очих замыг маань заах болтугай. 12 Бид та нарын төлөө байдаг шиг, Эзэн та нарыг бие биенээ болон бүх хүнийг хайрлах хайр дотор өсгөн бялхуулах болтугай. 13 Ингэснээр бидний Эзэн Есүс Өөрийн бүх ариун хүмүүстэй хамт ирэхэд бидний Бурхан ба Эцэгийн өмнө ариун байдал дотор Тэр та нарын зүрхийг гэм зэмгүй гэж батлах юм. Амен.
Хариу дуулал:(Дуулал 90)Бурханы хүн Мосегийн залбирал. Өө, Эзэн, Та үеийн үед бидний орших газар байсан билээ. 2 Уулс бий болохоос ч өмнө, Таныг дэлхий ба ертөнцийг төрүүлэхээс ч өмнө, Үүрдээс үүрд мөнх хүртэл Та бол Бурхан. 3 Та хүнийг тоос шороо уруу нь буцаан, Айлдахдаа "Хүний хүүхдүүд ээ, буцагтун" гэдэг. 4 Учир нь Таны мэлмийд мянган жил бол Өнгөрөн одож буй өчигдөр мэт, Эсвэл шөнийн манаа мэт буюу. 5 Та тэднийг үерийн ус шиг хамсан бөгөөд Тэд нойронд автжээ. Өглөөд тэд шинээр соёолон буй өвс мэт байдаг. 6 Өглөө тэр нь цэцэглэж, шинээр соёолдог. Үдэш дөхөхөд тэр нь хагдран хатдаг. 7 Учир нь бид Таны уур хилэнгээр шатаагдаж, Таны уур хилэнгээс бид айсан. 8 Та бидний гэм буруут Өөрийнхөө өмнө, Бидний нууцыг Өөрийн оршихуйн гэрэлд байрлуулсан. 9 Учир нь бүх өдрүүд маань Таны хилэнгийн дунд өнгөрсөн. Бид санаа алдах мэт он жилүүдээ дуусгасан. 10 Бидний амьдралын өдөр хоногууд далан жил юм. Эсвэл хэрэв хүч чадалтай бол наян жил, Гэвч тэдгээрийн оргил нь зүдгүүр, уй гашууд өнгөрдөг. Учир нь удалгүй энэ нь ч өнгөрч, бид нисэн оддог. 11 Таны уурын хүч чадлыг болон Танаас эмээх хэр хэмжээгээр Таны хилэнг хэн ойлгодог вэ? 12 Иймээс бид Танд мэргэн зүрхийг өргөхийн тулд Өөрсдийнхөө өдрүүдийг тоолохыг бидэнд зааж өгөөч. 13 Өө, ЭЗЭН, буцаж ирээч. Хэдий болтол вэ? Өөрийн зарц нарыг ерөвдөөч. 14 Биднийг баясгалантайгаар дуулж, насан туршид баярлан байхын тулд Өглөөд биднийг Өөрийн хайр энэрлээр хангаач. 15 Биднийг зүдрээсэн өдрийнхөө тоогоор болон Бидний хор хохирол үзсэн жилүүдийн тоогоор биднийг баярлуулаач. 16 Өөрийнхөө үйлсийг зарц нартаа, Өөрийнхөө сүр жавхланг хүүхдүүдэд нь үзүүлээч. 17 Бидний Бурхан Эзэний ивээл бидэн дээр байх болтугай. Бидний гарын үйлсийг бидний төлөө бат тогтоогооч, Тийм ээ, бидний гарын үйлсийг бат тогтоогооч.

Айлдал:(Матай24:42-51)42 Тиймээс Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор сэргэг бай. 43 Харин үүнийг мэд. Хэрэв гэрийн тэргүүлэгч шөнийн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдэж байсан бол соргог байж, гэрээ ухуулахгүй байх байсан. 44 Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ.
45 Эзэн нь зарц нартаа цагт нь хоол ундыг өгүүлэхээр гэрийн даамлаар тавьсан итгэмжит ухаалаг боол нь хэн бэ? 46 Түүнийг тийн биелүүлж байхад эзэн нь ирээд харвал, тэр боол ерөөлтэй еэ! 47 Үнэнээр Би та нарт хэлье, эзэн хамаг эзэмшил хөрөнгөө түүнд даатгана. 48 Харин муу боол нь зүрхэндээ "Эзэн маань удаан хугацаагаар ирэхгүй" гээд 49 өөрийн анд нөхөд болох боолуудаа зодож, архичидтай идэж ууж эхэлбэл, 50 эзнээ ирнэ гэж хүлээгээгүй өдөр, мэдэхгүй цагт нь мөнөөх боолын эзэн ирж, 51 түүнийг үхтэл нь зодож, хоёр нүүртэнгүүдтэй хамт нэг газарт байрлуулна. Тэгээд тэнд уйлж, шүдээ хавирах болно.
2008.08.26 Лхагва гариг

Нэгдүгээр уншлага:(1Тесалоник2:9-13)9 Ах дүү нар аа, та нар бидний хөдөлмөр болон хүнд хэцүү байдлыг санадаг. Бид та нарын хэнд чинь ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй ажиллан, та нарт Бурханы сайн мэдээг тунхагласан. 10 Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв болон гэм зэмгүйгээр хандсаныг та нар гэрчлэх бөгөөд Бурхан ч гэрч юм. 11 Эцэг хүн өөрийн хүүхэддээ ямар байдаг шиг бид та нарын хүн нэг бүрийг ятган, урамшуулж, гуйж байсныг та нар мэднэ. 12 Ингэснээр өөрсдийг чинь Өөрийнхөө хаанчлалд болон алдарт дууддаг Бурханд та нар зохистойгоор явах юм. 13 Та нар биднээс Бурханы захиасын үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин үнэхээр байгаагаар нь буюу итгэдэг та нарын дотор бас ажлаа хийдэг Бурханы үг хэмээн хүлээн авсан. Үүний төлөө бид бас Бурханд үргэлж талархдаг юм.
Хариу дуулал:(Дуулал 139)Давидът дуулал, Найрал дууны удирдаачид. Өө, ЭЗЭН, Та намайг судлан, намайг мэдсэн билээ. 2 Миний сууж, босохыг ч хүртэл Та мэддэг юм. Та хаа холоос миний санаа бодлуудыг ойлгодог. 3 Та миний явах зам мөр хийгээд хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж, Миний бүх явдлыг дотно сайн мэддэг. 4 Намайг ганц үг өгүүлэхээс ч өмнө, Харагтун, ЭЗЭН Та бүгдийг мэддэг. 5 Та намайг хойноос ба урдаас минь нөмөрлөж, Миний дээр мутраа тавьсан. 6 Иймд мэдлэг надад дэндүү гайхамшигтай юм. Энэ нь өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ. 7 Таны Сүнснээс би хаашаа одож чадах вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтаж чадах вэ? 8 Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд байдаг. Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, харагтун, Та тэнд байдаг. 9 Хэрэв би үүрийн гэгээгээр жигүүрлэн, Хэрэв би далайн хамгийн алсын хэсэгт суувал, 10 Тэнд ч Таны мутар намайг удирдаж, Таны баруун мутар надаас зуурах болно. 11 Хэрэв би "Харанхуй үнэхээр намайг нөмөрч, Намайг хүрээлэгч гэрэл нь шөнө болно" гэвэл 12 Харанхуй ч Танд харанхуй биш бөгөөд Шөнө ч өдөр мэт гэрэлтэй билээ. Гэрэл харанхуй хоёр хоёулаа адилхан юм. 13 Учир нь Та миний эрхтнүүдийг хэлбэртэй болгожээ. Та эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ. 14 Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс бол гайхалтай бөгөөд Миний сэтгэл ч үүнийг маш сайн мэддэг юм. 15 Намайг нууц дотор бүрэлдэж, Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч Миний биеийн галбир Танаас нууцлагдаагүй юм. 16 Миний төрхөө олж амжаагүй үр хөврөлийг Таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүдийн Нэг нь ч болоогүй байхад Тэд бүгд Таны номд бичигдсэн байжээ. 17 Өө Бурхан, надад хандсан Таны бодлууд хичнээн нандин бэ! Тэдний нийлбэр хичнээн их вэ! 18 Хэрвээ би тэдгээрийг тоолбол тэд элсний ширхгээс ч даван гарна. Би сэрүүн байхдаа ч Тантай хамт байна. 19 Өө, Бурхан, Та хорон муу хүнийг хядах ч болоосой. Тиймээс цус урсгагчид аа, надаас холдогтун. 20 Учир нь тэд Таны эсрэг муугаар ярьдаг бөгөөд Таны дайснууд Таны нэрийг дэмий хоосноор ашигладаг. 21 Өө, ЭЗЭН, Таныг үзэн ядагчдыг би үзэн яддаггүй гэж үү? Таны эсрэг босогчдыг би жигшдэггүй гэж үү? 22 Би туйлд хүртэл тэднийг үзэн яддаг. Тэд миний дайснууд болсон. 23 Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч. Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч. 24 Миний дотор ямар нэгэн хөнөөлт үйл буй эсэхийг харж, Мөнхийн зам уруу намайг залаач.
Айлдал:(Матай23:27-32)27 Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бол цагаанаар будсан булшнууд шиг гаднаа гоё сайхан харагддаг хэдий ч дотроо үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн аж. 28 Та нар ч гэсэн хүмүүсийн өмнө гаднаа зөвт хүмүүс мэт харагдавч, дотроо хоёр нүүрт зан болон хууль бус явдлаар дүүрэн аж.
29 Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар эш үзүүлэгчдийн бунханг барьж, зөвт хүмүүсийн хөшөөг чимдэг. 30 Тэгээд "Хэрэв бид эцэг өвгөдийнхөө үед амьдарч байсан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад тэдний хамсаатан болохгүй л байсан" гэдэг. 31 Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийн амийг бүрэлгэсэн хүмүүсийн хөвгүүд гэдгээ гэрчилдэг. 32 Та нар өвөг эцгүүдийнхээ гэмийн хэмжээг дүүргэ.

2008.08.25 Мягмар гариг
Нэгдүгээр уншлага:(1Тесалоник2:1-8)Ах дүү нар аа, бид та нар уруу дэмий очоогүй гэдгийг та нар өөрсдөө мэднэ. 2 Харин та нарын мэдэж байгаачлан биднийг Филиппойд хэдийнээ зовоож, бидэнтэй зүй бусаар харьцсан. Үүний дараа маш хүчтэй эсэргүүцлийн дунд Бурханы сайн мэдээг та нарт ярих зориг Бурханы минь дотор бидэнд байсан юм. 3 Учир нь бидний ятгалга нь алдаа төөрөгдөл эсвэл бузраас гараагүй, заль мэх дотор ч байгаагүй, 4 Харин сайн мэдээ бидэнд даалгагдах нь Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус, харин бидний зүрхийг шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм. 5 Учир нь та нарын мэдэж байгаачлан бид хэзээ ч зусарч үгтэй байгаагүй. Шунахайрлаа нуун дүр үзүүлээгүй. Бурхан бол гэрч. 6 Хэдийгээр бид Христийн элч нар болохынхоо хувьд та нарт эрх мэдлээ үзүүлж чадах байсан боловч бид алдрыг хүмүүсээс, та нараас ч, эсвэл бусдаас ч эрээгүй билээ. 7 Харин бид та нарын дунд хүүхдүүдээ асран байгаа эх хүн мэт зөөлөн байсан. 8 Бид та нарын хүслэн болж, та нарт зөвхөн Бурханы сайн мэдээг бус, мөн өөрсдийн амиа ч өгөхийг хүссэн юм. Яагаад гэвэл та нар бидний хувьд үнэхээр дотны хүмүүс маань болсон байв.
Хариу дуулал:(Дуулал 139)Давидът дуулал, Найрал дууны удирдаачид. Өө, ЭЗЭН, Та намайг судлан, намайг мэдсэн билээ. 2 Миний сууж, босохыг ч хүртэл Та мэддэг юм. Та хаа холоос миний санаа бодлуудыг ойлгодог. 3 Та миний явах зам мөр хийгээд хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж, Миний бүх явдлыг дотно сайн мэддэг. 4 Намайг ганц үг өгүүлэхээс ч өмнө, Харагтун, ЭЗЭН Та бүгдийг мэддэг. 5 Та намайг хойноос ба урдаас минь нөмөрлөж, Миний дээр мутраа тавьсан. 6 Иймд мэдлэг надад дэндүү гайхамшигтай юм. Энэ нь өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ. 7 Таны Сүнснээс би хаашаа одож чадах вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтаж чадах вэ? 8 Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд байдаг. Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, харагтун, Та тэнд байдаг. 9 Хэрэв би үүрийн гэгээгээр жигүүрлэн, Хэрэв би далайн хамгийн алсын хэсэгт суувал, 10 Тэнд ч Таны мутар намайг удирдаж, Таны баруун мутар надаас зуурах болно. 11 Хэрэв би "Харанхуй үнэхээр намайг нөмөрч, Намайг хүрээлэгч гэрэл нь шөнө болно" гэвэл 12 Харанхуй ч Танд харанхуй биш бөгөөд Шөнө ч өдөр мэт гэрэлтэй билээ. Гэрэл харанхуй хоёр хоёулаа адилхан юм. 13 Учир нь Та миний эрхтнүүдийг хэлбэртэй болгожээ. Та эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ. 14 Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс бол гайхалтай бөгөөд Миний сэтгэл ч үүнийг маш сайн мэддэг юм. 15 Намайг нууц дотор бүрэлдэж, Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч Миний биеийн галбир Танаас нууцлагдаагүй юм. 16 Миний төрхөө олж амжаагүй үр хөврөлийг Таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүдийн Нэг нь ч болоогүй байхад Тэд бүгд Таны номд бичигдсэн байжээ. 17 Өө Бурхан, надад хандсан Таны бодлууд хичнээн нандин бэ! Тэдний нийлбэр хичнээн их вэ! 18 Хэрвээ би тэдгээрийг тоолбол тэд элсний ширхгээс ч даван гарна. Би сэрүүн байхдаа ч Тантай хамт байна. 19 Өө, Бурхан, Та хорон муу хүнийг хядах ч болоосой. Тиймээс цус урсгагчид аа, надаас холдогтун. 20 Учир нь тэд Таны эсрэг муугаар ярьдаг бөгөөд Таны дайснууд Таны нэрийг дэмий хоосноор ашигладаг. 21 Өө, ЭЗЭН, Таныг үзэн ядагчдыг би үзэн яддаггүй гэж үү? Таны эсрэг босогчдыг би жигшдэггүй гэж үү? 22 Би туйлд хүртэл тэднийг үзэн яддаг. Тэд миний дайснууд болсон. 23 Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч. Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч. 24 Миний дотор ямар нэгэн хөнөөлт үйл буй эсэхийг харж, Мөнхийн зам уруу намайг залаач.
Айлдал:(Матай23:23-26)23 Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлтэй байдлыг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг биелүүлэх ёстой байсан. 24 Шумуулыг шүүгээд тэмээг залгичихдаг сохор газарчид аа!
25 Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар аяга тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг хэдий ч дотор нь дээрэм, хувийн сонирхол дүүрэн аж. 26 Сохор фарисай та эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ. Тэгвэл гаднах нь ч мөн цэвэрхэн болно.
2008.08.24 Даваа гариг
Нэгдүгээр уншлага:(Илчлэлт21:9-14)9 Сүүлчийн долоон гамшгаар дүүрэн долоон аягатай долоон тэнгэр элчийн нэг нь ирээд надтай ярилцан— Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв. 10 Тэр намайг сүрлэг өндөр уулан дээр Сүнс дотор аваачаад Бурханаас гарч, тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ. 11 Түүнд Бурханы алдар нь байлаа. Гялбаа нь үнэт чулуу мэт бөгөөд талст шиг тунгалаг хас чулуу мэт байв. 12 Тэр нь асар том өндөр хэрэмтэй бөгөөд арван хоёр хаалгатай байлаа. Хаалганууд дээр нь арван хоёр тэнгэр элч байлаа. Тэдгээрийн дээр Израилийн хөвгүүдийн арван хоёр овгийн нэрс бичигдсэн байв. 13 Зүүн тадд нь гурван хаалга, хойд тадд нь гурван хаалга, өмнө талд нь гурван хаалга, баруун талд нь гурван хаалга байх аж. 14 Хотын хэрэм нь арван хоёр суурьтай агаад тэдгээрийн дээр Хурганы арван хоёр элчийн арван хоёр нэрс байлаа.
Хариу дуулал:(Дуулал 145)Давидын магтаалын дуулал. Өө, Хаан болох Бурхан минь, би Таныг өргөмжилж, Таны нэрийг үүрд мөнхөд магтана. 2 Өдөр бүр би Таныг магтаж, Таны нэрийг үүрд мөнхөд магтана. 3 ЭЗЭН бол агуу ба өндөрт магтууштай бөгөөд Түүний агуу байдал хэмжээлшгүй билээ. 4 Нэг үеийнхэн Таны үйлсийг нөгөө үеийнхэнд магтаж, Таны хүчирхэг үйлдлүүдийг тунхаглана. 5 Таны сүр хүчний цог жавхлант яруу алдар болон Таны гайхамшигт үйлсийг би тунгаан бодно. 6 Хүмүүс Таны сүрдмээр үйлсийн хүчийг ярих бөгөөд Би ч Таны агуу байдлыг тунхаглана. 7 Тэд Таны элбэг баян сайн сайхны дурсгалыг хичээнгүйлэн ярих бөгөөд Би ч Таны зөв шударгын тухай баяртайгаар хашхирна. 8 ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба өршөөнгүй, Уурлахдаа удаан, хайр энэрлээр агуу их юм. 9 ЭЗЭН бол бүгдэд сайн, Түүний өршөөлүүд Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг. 10 Өө, ЭЗЭН, Таны бүтээл бүхэн Танд талархал өргөх бөгөөд Таны бурханлаг хүмүүс Таныг магтацгаана. 11 Тэд Таны хаанчлалын сүр жавхлангийн тухай ярьж, Таны сүр хүчний талаар өгүүлнэ. 12 Энэ нь хүний хөвгүүдэд Таны хүчит үйлс болон Таны хаанчлалын сүр жавхлангийн яруу аддрыг мэдүүлэхийн тулд болой. 13 Таны хаанчлал бол мөнхийнх бөгөөд Таны ноёрхол бол бүх үеийнхний туршид үргэлжилнэ. 14 ЭЗЭН унасан бүхнийг өндийлгөж, Сөхөрсөн бүхнийг босгодог. 15 Бүхний нүд Тан уруу хардаг бөгөөд Та товлосон цагт тэдний хоол хүнсийг өгдөг билээ. 16 Та мутраа дэлгэн, Бүх амьтны хүслийг хангадаг юм. 17 ЭЗЭН бол Өөрийн бүх замд зөв шударга, Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй. 18 ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг. 19 Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ. Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна. 20 ЭЗЭН Өөрийг нь хайрладаг бүгдийг сахин хамгаалдаг, Харин бүх хорон муу хүнийг Тэр устгана. 21 Миний ам ЭЗЭНий магтаалыг өгуүлэх бөгөөд Бүх махан биес Түүний ариун нэрийг үүрд мөнхөд магтацгаана.

Айлдал:(Иохан1:45-51)45 Филип Натанаелыг олоод— Бид Мосегийн Хуульдаа бичсэн болон эш үзүүлэгчдийн бичсэн тэр хүн болох Иосефын хүү, Назарын Есүсийг оллоо гэсэнд, 46 Натанаел түүнд— Назараас ямар нэгэн сайн юм гарч чадна гэж үү? гэхэд, Филип — Ирж, хар л даа гэв. 47 Есүс Өөр уруу нь ирж яваа Натанаелыг хараад, түүний тухай— Дотроо заль мэхгүй, жинхэнэ Израиль хүнийг харагтун гэж айлдав. 48 Натанаел Есүсээс — Та намайг яаж мэднэ вэ? гэж асуухад Тэр — Филип чамайг дуудахаас өмнө, инжрийн модны дор байхад чинь Би чамайг харсан гэлээ. 49 Натанаел— Рабби, Та бол Бурханы Хүү мөн. Та бол Израилийн Хаан мөн гэж Түүнд хэлэв. 50 Есүс түүнд — Чамайг инжрийн модны доор байхыг чинь харсан гэж Би чамд хэлсэн тул чи итгэж байна уу? Чи үүнээс илүү агуу зүйлсийг үзэх болно гээд, 51 Тэр — Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэр нээгдэн, Бурханы тэнгэр элч нар Хүний Хүүгийн дээр өгсөх ба уруудахыг та нар үзэх болно гэж айлдав.
2008.08.23 Жирийн улирлын 21 дэх Ням гариг
Нэгдүгээр уншлага:(Эхлэл24:1-2.15-18)Абрахам нас өндөр болж, өтөлсөн бөгөөд ЭЗЭН бүхий л талаар түүнийг ерөөв. 2 А6рахам гэрийнх нь бүх хэргийг хариуцдаг настай зарцдаа хандаж— Миний өгзгөн доор гараа тавь.15 Тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байж, газар дэлхийг гийгүүлэг гэсэнд тэр нь ёсоор болжээ. 16 Бурхан илүү том нь өдрийг, арай жижиг нь шөнийг захирч байхаар хоёр том гэрэлтүүлэгчийг бүтээв. Тэр бас оддыг бүтээлээ. 17 Бурхан газар дэлхийн гэрэлтүүлэхийн тулд, мөн 18 өдөр, шөнө хоёрыг захирахын тулд болон гэрлийг харанхуйгаас салгахын тулд тэднийг тэнгэр огторгуйд байрлуулав.
Хариу дуулал:(Дуулал 34) Давид Абимелехийн өмнө галзуурсан дүр үзүүлж, хөөгдөөд явах үеийн дуүлал. Би ЭЗЭНийг цаг үргэлж магтана. Түүнийг магтах нь миний аманд үргэлж байх болно. 2 Миний сэтгэл ЭЗЭНээр сайрхана. Даруу хүн үүнийг сонсон баярлана. 3 Надтай хамт ЭЗЭНийг дээдэлж, Хамтдаа Түүний нэрийг өргөмжилцгөөе. 4 Би ЭЗЭНийг хайсан бөгөөд Тэр надад хариулж, Бүх айдсаас минь намайг аварсан. 5 Тэд Түүнийг хараад гэрэлтэх болсон бөгөөд Тэдний нүүр царайнууд дахин ичгүүрт орохгүй. 6 Энэ ядуу хүн хашхирахад ЭЗЭН түүнийг сонсож, Бүх саад бэрхшээлээс нь түүнийг аварсан. 7 ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж, Тэднийг авардаг. 8 ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз. Түүний дотор хоргоддог хүн юутай ерөөлтэй вэ! 9 Түүний ариун хүмүүс ээ, та нар ЭЗЭНээс эмээгтүн. Түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй. 10 Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг. Харин ЭЗЭНийг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй. 11 Хүүхдүүд ээ, та нар ирж, намайг сонс. Би та нарт ЭЗЭНээс эмээхийг зааж өгье. 12 Амийг хүсэмжилдэг бөгөөд Сайныг харахаар урт наслахыг хайрлагч хэн бэ? 13 Өөрийн хэлийг хорон муугаас, Өөрийн уруулыг худал хэлэхээс сахин хамгаал. 14 Бузар муугаас салж, сайныг үйлд Амар тайвныг хайж, түүнийг мөрдөн мөшгө. 15 ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн уруу чиглэсэн байдаг бөгөөд Түүний сонор тэдний хашхирахыг чагнадаг. 16 ЭЗЭНий нүүр царай бузрыг үйлдэгчдийн эсрэг байдаг нь Тэдний тухай дурсгалыг ч дэлхийгээс арилгахын тулд юм. 17 Тэднийг хашхирахад ЭЗЭН сонсож, Бүх саад бэрхшээлээс нь тэднийг авардаг. 18 ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд Сүнсээрээ гэмшигчдийг авардаг. 19 Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг, Харин ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг. 20 Тэр түүний бүх ясыг хамгаалдаг, Тэднээс нэг нь ч хугараагүй юм. 21 Бузар муу байдал хорон муу хүнийг ална. Зөв шударга хүнийг үзэн ядагчид буруушаагдана. 22 ЭЗЭН Өөрийн зарц нарын сэтгэлийг авардаг бөгөөд Түүний дотор хоргоддог хэн нь ч буруушаагдахгүй.
Хоёрдугаар уншлага:(Ефес5:21-32)21 Христээс эмээн нэг нэгэндээ захирагд.
22 Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд. 23 Учир нь Христ чуулганы толгой байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой юм. Христ Өөрөө тэр биеийн Аврагч мөн. 24 Чуулган Христэд захирагддагийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд. 25 Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла. 26 Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад 27 түүнийг ямар ч толбогүй, ямар ч үрчлээсгүй бөгөөд тиймэрхүү ямар ч зүйлгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн ажээ. 28 Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг. 29 Учир нь хэн ч хэзээ ч өөрийн махан биеийг үзэн ядаж байгаагүй. Харин тэжээж, хамгаалдаг. Христ мөн чуулганд ийнхүү ханддаг. 30 Яагаад гэвэл бидТүүний биеийн эрхтнүүд юм. 31 "Тиймээс эр хүн эцэг эхээ орхиж, эхнэртэйгээ нийлдэг. Тэр хоёр нэг махан бие болно". 32 Энэ нууц бол агуу билээ. Гэвч би Христ болон чуулганы тухай хэлж байна. 33 Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай.
Айлдал:(Иохан6:60-69)60 Тэд үүнийг сонсоод, дагалдагчдаас олонх нь— Энэ чинь хэцүү үг байна. Үүнийг хэн сонсож чадах вэ? гэцгээв. 61 Харин Есүс үүний тухай дагаддагчдынхаа дургүйцэн шивнэддэхийг мэдээд, тэдэнд— Энэ нь та нарыг бүдрүүлчихэв үү? 62 Хэрэв та нар Хүний Хүү өмнө нь байсан газар уруугаа дээш гарахыг харвал яах вэ? 63 Сүнс бол амь өгдөг, мах бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ. 64 Харин та нарын зарим чинь итгэхгүй гэв. Учир нь хэн итгэхгүйг болон хэн Түүнийг барьж өгөхийг Есүс анхнаасаа мэдэж байсан юм. 65 Есүс— Тиймээс Би та нарт "Энэ нь Эцэгээс түүнд өгөгдөөгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй" гэж хэлсэн хэмээн айлдлаа.
66 Үүнээс болж Түүний дагалдагчдаас олон хүн зайлан явж, цаашид Түүнтэй хамт явсангүй. 67 Тэгээд Есүс арван хоёртоо— Та нар бас явахыг хүсэж байна уу ? гэхэд, 68 Симон Петр Түүнд— Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна. 69 Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэцгээсэн, мөн таньж мэдэцгээсэн гэсэнд

2008.08.22 Бямба гариг
Нэгдүгээр уншлага:(Рут2:1-3.8-11,4:13-17)Наомид нөхрийнх нь хамаатан болох их баян хүн байжээ. Тэр хүн Елимелехийн ургийнхбөгөөд нэрийг нь Боаз гэдэг байв. 2 Моаб эмэгтэй Рут Наомид — Намайг тариан талбай уруу явуулаач. Би тааллыг нь олж болох нэгний араас явж, хаягдсан тариан түрүүг түүе гэхэд тэр түүнд— Охин минь, яв! гэж хэлэв. 3 Тийнхүү тэр явж, тариа хадагчдын араас тариан талбайд хаягдсан түрүүг түүв. Тэрээр санаандгүй Елимелехийн ургийн Боазын тариан талбайн хэсэг дээр ирчихсэн ажээ.8 Тэгээд Боаз Рутад — Охин минь, анхааралтай сонс. Хаягдсан түрүүг түүх гэж өөр тариан талбай уруу бүү яв. Цаашилбал эндээс битгий яв. Харин эндээ миний шивэгчидтэй үлд. 9 Чи тэдний хадах талбайг харж, араас нь яв. Би зарц нартаа чамд хүрч болохгүй гэж тушаасан. Чи ундаасхаараа ус уух газарт очиж зарц нарын утгасан уснаас уу! гэв. 10 Тэр эмэгтэй нүүрээрээ унан, газарт хүртэл бөхийн,түүнд— Намайг харь хүн атал, та намайг ажиглаж байдаг. Би яагаад таны тааллыг олсон юм бэ? гэв. 11 Боаз хариулж, түүнд— Нөхрийгөө нас барсны дараа чиний хадам эхдээ хийсэн бүгдийг, мөн хэрхэн эцэг эх хийгээд төрсөн нутгаа орхин, урьдаас мэдээгүй ард түмэн дээр ирсэн тухай чинь надад бүрэн мэдэгдсэн.13 Ингээд Боаз Рутыг аван, тэр эмэгтэй түүний эхнэр болов. Боаз түүн уруу орсонд ЭЗЭН түүнд үр тогтоон өглөө. Тэгээд тэр хүү төрүүлэв. 14 Тэгтэл эмэгтэйчүүд Наомид — Чамайг өнөөдөр худалдан авагчгүйгээр орхиогүй ЭЗЭН магтагдах болтугай! Тэгээд түүний нэр Израильд алдарших болтугай! 15 Тэр нь мөн танд амьдралыг сэргээгч, өндөр насны тань тэтгэгч байх болтутай. Учир нь танд хайртай бэр чинь түүнд хүү төрүүлж өгөв. Рут танд долоон хөвгүүнээс ч илүү дээр билээ гэцгээв. 16 Тэгээд Наоми хүүхдийг авч, өвөр дээрээ хэвтүүлээд түүнийг асрах болов. 17 Хөрш эмэгтэйчүүд нь— Наомид хүү төрөв хэмээн өгүүлэддэж, түүнд нэр өгөв. Тэгээд тэд түүнийг Обед хэмээн нэрлэв. Тэр бол Давидын эцэг болох Иессийн эцэг юм.
Хариу дуулал:(Дуулал 128) Өгсөх дуу. ЭЗЭНээс эмээдэг, Түүний замаар замнагч хүн бүр юутай ерөөлтэй вэ. 2 Чи өөрийн гарын үр жимсийг идэх үедээ Аз жаргалтай байх бөгөөд сайн сайхан амьдарна. 3 Чиний эхнэр танай гэр доторх Үр жимстэй усан үзмийн мод адил, Чиний хүүхдүүд ширээг чинь тойрон буй Чидун мод адил байх болно. 4 Харагтун, учир нь ЭЗЭНээс эмээдэг хүн Ийнхүү ерөөгдөнө. 5 ЭЗЭН чамайг Сионоос ерөөж, Чи насан туршдаа Иерусалимын сайн сайхныг үзэх болтугай. 6 Чи хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг үзэх болтугай. Израилийн дээр амар амгалан орштугай!

Айлдал:(Матай23:1-12)Тэгээд Есүс цугласан олон түмэнд болоод шавь нартаа айлдсан нь — 2 Хуулийн багш нар, фарисайчууд Мосегийн суудалд суужээ. 3 Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд, сахь. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Учир нь тэд ярьдаг ч, түүнийгээ үйлддэггүй. 4 Тэд хүнд ачаанууд баглаж хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө тэр ачаанд хуруугаа ч хүргэхийг хүсдэггүй. 5 Харин тэд хамаг үйлсээ хүмүүст харуулахын тудд хийдэг бөгөөд тэд магнайн ба гарын сахиусаа өргөсгөж, унжлагаа уртасгадаг. 6 Тэд найр наадмын тэргүүн эгнээнд, синагогуудад тэргүүн суудалд суух, 7 зах зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх, "Багш аа" гэж хүмүүсээр дуудуулах дуртай аж. 8 Харин та нар "Багш аа" гэж битгий дуудуул. Та нарын Багш Ганц бөгөөд та нар бүтд ахан дүүс билээ. 9 Газар дээр хэн нэгнийг эцгээ болгож битгий дууд. Учир нь та нарын Эцэг Ганц бөгөөд Тэр тэнгэрт буй. 10 Та нар удирдагчид гэж битгий дуудуул. Та нарын Удирдагч Ганц бөгөөд Тэр нь Христ юм. 11 Харин та нарын дундах хамгийн агуу нь зарц болог. 12 Өөрийгөө өргөмжлөгч нь дорд болгогдох бөгөөд өөрийгөө дорд болгогч нь өргөмжлөгдөх болно.
2008.08.21 Баасан гариг
Нэгдүгээр уншлага:(Рут1:1.3-8.14-16.22)Шүүгчдийн захирч байсан өдрүүдэд тэр нутагт өлсгөлөн болов. Иуда дахь Бетлехемээс нэгэн хүн эхнэр болон хоёр хөвгүүнийхээ хамт Моабын нутаг уруу түр суухаар явав.3Тэгтэл Наомийн нөхөр Елимелех нас барж, тэрээр хоёр хөвгүүнтэйгээ үлдэв. 4 Тэд өөрсөддөө Моаб эмэгтэйчүүдийг эхнэр болгон авцгаав. Нэгнийх нь нэрийг Орпа, нөгөөгийнх нь нэрийг Рут гэдэг байв. Тэнд тэд арваад жил амьдарчээ. 5 Тэгтэл Махлон, Хилион хоёр хоёул бас нас барав. Ингэж тэр эмэгтэй хоёр хүүхэд болон нөхрөөсөө хагацав. 6 ЭЗЭН Өөрийн хүмүүс дээр ирж, хоол хүнс өгч буйг Моабын нутагт сонссон тул тэрээр хоёр бэрийнхээ хамт Моабын нутгаас буцахаар босов. 7 Тиймээс тэр өөртэйгөө хамт хоёр бэрээ авч, байсан газраа орхин одов. Тэгээд тэд Иудагийн нутаг уруу буцахаар замд гарав. 8 Наоми хоёр бэрдээ— Явцгаа. Та хоёр өөр өөрийнхөө эхийн гэрт буцагтун. Та нарнас барагсдад хийгээд надад хандсаны чинь адил ЭЗЭН та нарт энэрэнгүй хандах болтугай!14 Тэд дахин дуугаа өндөрсгөн уйладдав. Орпа хадам эхийгээ үнсэж, харин Рут түүнд наалдав. 15 Тэгтэл тэр — Харагтун, бэргэн чинь өөрийн ард түмэн болон өөрийн бурхад уруугаа буцан явлаа. Бэргэнийхээ араас буц гэв. 16 Харин Рут — Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан.22 Тэгээд Моабын нутгаас эргэж ирсэн Наоми өөрийн бэр Моаб эмэгтэй Руттай ирэв. Тэд арвай хураалтын эхэн үед Бетлехемд ирэв.
Хариу дуулал:(Дуулал146)ЭЗЭНийг магтагтун! Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун! 2 Би амьддаа ЭЗЭНийг магтана. Би байх зуураа Бурхандаа магтан дуулна. 3 Ноёдод бүү итгэ, Авралгүй хүний хүүд ч бүү итгэ. 4 Түүний сүнс гарч явдаг бөгөөд тэрээр газар шороо уруу буидаг. Яг тэр өдөр түүний бодлууд мөхдөг. 5 Иаковын Бурханыг өөрийн тусламж болгон, Өөрийн Бурхан ЭЗЭНд найдагчид юутай ерөөлтэй вэ! 6 Тэрээр тэнгэр ба газар, Далай хийгээд түүний дотор байгч бүхнийг бүтээсэн. Тэрээр итгэлийг мөнхөд сахин, 7 Дарлагдагсдад шударга ёсыг гүйцэлдүүлж, Өлсөгчдөд ч хоол хүнс өгдөг. ЭЗЭН хоригдлуудыг чөлөөлдөг юм. 8 ЭЗЭН сохор хүнд хараа оруулдаг. ЭЗЭН сөхрөгчдийг босгодог. ЭЗЭН зөв шударга хүмүүсийг хайрладаг. 9 ЭЗЭН харийн хүмүүсийг хамгаалдаг. Тэрээр эцэггүй ба бэлэвснийг тэтгэдэг, Харин хорон муу хүний замд хөндөлддөг. 10 Сион оо, чиний Бурхан болох ЭЗЭН Бүх үеийнхний туршид, мөнхөд захирна. ЭЗЭНийг магтагтун!
Айлдал:(Матай22:34-40)34Харин Есүс садукайчуудыг дуугүй болгосныг фарисайчууд сонсоод цуглав. 35 Тэдний нэг болох хуульч Түүнийг сорьж— 36 Багш аа, Хууль дахь агуу тушаал нь аль вэ? гэж асуув. 37 Тэр түүнд— "Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла". 38 Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн. 39 Удаахи нь "Чи хөршөө өөрийн адил хайрла" гэсэнтэй адил юм. 40 Энэ хоёр тушаал дээр бүх Хууль болоод Эш үзүүлэгчид тулгуурладаг юм гэлээ.

2008.08.20 Пүрэв гариг
Нэгдүгээр уншлага:(Шүүгчид11:29-39)29ЭЗЭНий Сүнс Иефтагийн дээр бууж ирсэнд тэрээр Гилеад болон Манассегаар өнгөрч гараад, дараа нь Гилеадын Мизпагаар дайран, Гилеадын Мизпагаас Аммоны хөвгүүд уруу хөдлөв. 30 Иефта ЭЗЭНд тангараглан— Хэрэв Та үнэхээр Аммоны хөвгүүдийг миний гарт өгвөл 31 би Аммоны хөвгүүдээс амар мэнд буцаж ирэх үед гэрийн минь үүднээс намайг угтан гарч ирэх тэр л хүн ЭЗЭНийх байх бөгөөд би түүнийг шатаалт тахил болгон өргөнө гэж өгуүлэв. 32 Ингээд Иефта Аммоны хөвгүүдтэй тулалдахаар голыг гатлав. ЭЗЭН тэднийг Иефтагийн гарт тушаалаа. 33 Иефта Ароераас Миннитийн гарц хүртэл, хорин хотыг бас Абелкерамимын чанадад хүртэл довтлон, хүйс тэмтрэв. Ингээд Аммоны хөвгүүд Израилийн хөвгүүдийн өмнө дарагдав.
34 Иефта Мизпа дахь өөрийн гэртээ ирэхэд, охин нь хэнгэрэг дуугарган бүжиглэсээр түүнийг угтан гарч ирэв. Тэр охин түүний цорын ганц хүүхэд нь байсан бөгөөд Иефтад тэр охиноос өөр хөвгүүн ч, охин ч байхгүй байжээ. 35 Иефта охиноо хармагц хувцсаа урж тастан— Хөөрхий охин минь! Чи надад асар их гуниг авчирлаа. Чи намайг шаналгав. Учир нь Би ЭЗЭНд ам алдсан бөгөөд үгээ буцааж авч чадахгүй гэв. 36 Охин эцэгтээ— Эцэг минь, та ЭЗЭНд ам алдсан билээ. Таны дайсан болох Аммоны хөвгүүдээс таны өшөөг ЭЗЭН авч өгснөөс хойш хэлснийхээ дагуу надад үйддэгтүн! гэжээ. 37 Тэр эцэгтээ хандан— Үүнийг надад зөвшөөрөөч. Хоёр сарын хугацааг надад өгнө үү? Би найз нарынхаа хамт уулаар хэрэн явж, өөрийн онгон байдлын учир уйлан гашуудъя гэв. 38 Иефта— Явагтун хэмээн өгүүлээд, охиноо хоёр сар явуулсанд охин найз нарын хамт явж, уулан дээр өөрийн онгон байдлын учир уйлан гашуудав. 39 Хоёр сарын эцэст охин эцэгтээ буцаж ирсэнд эцэг нь тангарагласан тангаргийн ёсоор түүнд үйлдэв. Тэр охин эр хүнтэй унтаж үзээгүй байв. Үүнээс уламжлан Израильд нэгэн заншил бий болсон билээ.

Хариу дуулал:(Дуулал 40)Давидын дуулал. Найрал дууны удирдаачид. Би ЭЗЭНийг тэвчээртэйгээр хүлээсэн. Тэр над уруу ойртож, миний хашхирахыг сонссон. 2 Тэр намайг сүйрлийн нүхнээс, шавар шавхайнаас татан гаргаж, Алхмыг минь бат бэх болгон миний хөлийг хадан дээр тавьсан. 3 Тэр миний аманд шинэ дуу болох бидний Бурханд өргөх магтаалын дууг оруулав. Олон хүн хараад эмээж, ЭЗЭНд итгэх болно. 4 ЭЗЭНийг өөрийн итгэлээ болгож, Бардамнагчид, эсвэл хуурмаг уруу хазайгчид уруу эргээгүй хүн ерөөлтэй еэ! 5 Миний Бурхан ЭЗЭН, Таны үйлдсэн гайхамшгууд болоод Биднийг бодсон Таны бодол санаанууд олон юм. Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй. Би тэдгээр гайхамшгуудыг зарлан хэлье гэсэн ч тэд тоолшгүй олон юм. 6 Тахил болон идээн өргөлийг Та хүсээгүй. Та чихийг минь нээсэн. Шатаалт тахил болон нүглийн төлөөх тахилыг Та шаардаагүй. 7 Тэгэхэд би "Харагтун, би ирлээ. Хуйлмал номд миний тухай бичсэн байдаг. 8 Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүулэхдээ баярладаг юм. Таны Хууль миний зүрхэнд бий" гэж хэлсэн. 9 Би зөв шударга байдлыг агуу их цутлаанд тунхагласан. ЭЗЭН, харагтун, би уруулаа хамхихгүйг Та мэднэ шүү дээ. 10 Би Таны зөв шударга байдлыг зүрхэндээ нууцлаагүй. Би Таны итгэлтэй байдал хийгээд Таны авралын талаар тунхагласан. Би Таны хайр энэрэл хийгээд Таны үнэнийг агуу их цуглаанаас нуугаагүй. 11 ЭЗЭН, Та Өөрийн өршөөлийг надаас бүү зайлуулаач. Өөрийн хайр энэрэл хийгээд үнэнээр намайг үргэлж хамгаалаач. 12 Учир нь тоо томшгүй бузрууд намайг тойрчээ. Би харж чадахгүй болтол гэм буруундаа баригджээ. Тэдгээр нь миний толгой дахь үснээс ч илүү олон бөгөөд зүрх минь ч мохжээ. 13 ЭЗЭН, намайг аврахаар таалаач. ЭЗЭН, надад туслахаар хурдлаач. 14 Миний амийг устгахаар хайгчдыг Хамтад нь ичгүүрт унагаж, дорд болгооч. Намайг шархлахад баярлагчдыг Ухрааж, шившиг болгооч. 15 Надад "Ха, ха!" гэгчдийг Өөрсдийнх нь ичгүүрээр сүрдүүлээч. 16 Таныг эрэн хайгч бүхнийг Өөрийнхөө дотор баярлуулаач. Таны авралыг хайрлагсдаар "ЭЗЭН дээдлэгдэх болтугай" гэж үргэлж хэлүүлээч. 17 Би зовж зүдэрсэн, гачигдсан болохоор Эзэн намайг бодох болтугай. Та бол миний тусламж хийгээд миний аврагч. Бурхан минь ээ, бүү хойшлуулаач.
Айлдал:(Матай22:1-14)Есүс тэдэнд сургаалт зүйрлэлээр дахин айлдсан нь— 2 Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хуримын найрыг хийсэн хаантай зүйрлэж болно. 3 Хаан хуриманд уригдсан хүмүүсийг дуудуулахаар боолуудаа илгээсэн боловч, тэд ирэхийг хүссэнгүй. 4 Тэр дахин "Уригдсан хүмүүст «Зоогийг бэлдлээ. Үхэр болон бордсон малаа гаргаж бүгдийг базааж бэлдлээ. Хуриманд морилон ир» гэж хэл" гээд өөр боолуудаа илгээв. 5 Гэтэл тэд үл тоомсорлон өөрсдийнхөө мөрөөр явж, нэг нь тариан талбай уруугаа, нөгөө ньажил уруутаа явав. 6 Бусад нь хааны боолуудыг барин авч, доромжлон гутаагаад алжээ. 7 Хаан уурлаад, цэргүүдээ илгээн тэдгээр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав. 8 Тэгээд тэр боолууддаа "Хурим бэлэн боллоо. Харин уригдагсан хүмүүс маань зохисгүй хүмүүс байжээ. 9 Тиймээс та нар гол гудамжаар явж, тааралдсан болгоноо хуриманд морилон ирэхийг урь" гэхэд 10 тэдгээр боолууд гудамжинд гарч тааралдсан сайн, муу хүмүүсийг бүгдийг цуглуулав. Хуримын танхим зоогийн зочдоор дүүрчээ. 11 Харин хаан зоогийн зочдыг харахаар орж ирээд хуримын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг хараад, 12 түүнд "Анд минь, чи хуримын хувцасгүйгээр хэрхэн энд орж ирэв?" гэхэд тэр үг дуугүй байв. 13 Тэгтэл хаан зарц нартаа "Түүний гар, хөлийг хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд тэр уйлж, шүдээ хавирах болно" гэж хэлжээ. 14 Учир нь дуудагдсан нь олон хэдий ч сонгогдсон нь цөөхөн гэж ярив.
2009.08. 19 Лхагва гариг
Нэгдүгээр уншлага (Шүүгчид 9:6-15) 6 Шехемийн болон Бетмиллогийн хамаг хүмүүс нэгдэн чуулаад, тэд явж, Шехемд байдаг баганын царс модны дэргэд Абимелехийг хаанаар өргөмжлөв. 7 Иотамд энэ тухай мэдэгдэхэд тэр явж, Геризим уулын оргил дээр гарч зогсоод, дуугаа өндөрсгөн тэдэнд хандаж— Шехемийн хүмүүс ээ, намайг сонсогтун. Тийнхүү Бурхан та нарыг сонсох болно. 8 Нэгэн удаа модод өөрсдийн хааныг өргөмжлөн тослохоор явцгаав. Тэд чидун модонд хандан "Бидний хаан болооч" гэсэнд 9 чидун мод тэдэнд "Бурхан ба хүнийг хүндлэхийн тулд хэрэглэдэг өөрийн тосыг би орхин, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?" хэмээв. 10 Тэгэхээр нь модод инжрийн модонд хандан "Ирж, бидний хаан болооч" гэсэнд 11 инжрийн мод тэдэнд "Би өөрийн амтлаг болоод сайн үр жимсээ хаяж, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?" гэж хэлэв. 12 Тэгэхэд модод усан үзмийн модонд хандан "Ирж, бидний хаан болооч" гэв. 13 Харин усан үзмийн мод тэдэнд "Бурхан болон хүнийг баярлуулах өөрийн шинэ усан үзмийн дарсаа би орхин, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?" гэв. 14 Эцэст нь бүх модод нохойн хошуунд хандан "Ирж, бидний хаан болооч" гэсэнд 15 нохойн хошуу хариуд нь "Хэрэв та нар үнэхээр намайгхаанаа болгон тослож байгаа бол ирж миний сүүдэрт хоргодогтун. Эс тэгвээс нохойн хошуунаас гал гарч Ливаны хушин ойг шатааг" гэв.
Хариу дуулал (Дуулал 21) Давидын дуулал. Найрал дууны удирдаачид. ЭЗЭН, Таны хүчинд хаан баясах болно, Таны авралд тэр ямар их баярлана вэ! 2 Та түүнд зүрхнийх нь хүслийг өгсөн бөгөөд Түүний уруулын гуйлтанд татгалзаагүй. Села 3 Учир нь Та түүнийг сайн зүйлсийн ерөөлөөр угтан авдаг. Та шижир алтан титмийг түүний толгойд өмсгөдөг. 4 Тэр Танаас амь гуйсанд Та түүнд мөнхийн мөнхөд урт удаан насыг өгсөн юм. 5 Түүний алдар Таны авралаар дамжуулан агуу их юм. Та түүний дээр алдар ба сүр хүчийг өмсгөсөн. 6 Учир нь Та түүнийг мөнхөд хамгийн ерөөлтэй болгодог. Та түүнийг Өөрийнхөө оршихуйд баяр баясгалантай болгодог. 7 Учир нь хаан ЭЗЭНд түшдэг бөгөөд Хамгийн Дээд Нэгэний хайр энэрлээр тэр ганхахгүй. 8 Чиний гар өөрийнхөө бүх дайснуудыг олно. Чиний баруун гар чамайг үзэн ядагчдыг олж илрүүлэх болно. 9 Чи уурласан үедээ тэднийг галтай зуух мэт болгоно. ЭЗЭН өөрийн уур хилэн дотроо тэднийг залгиж, Гал тэднийг шатаана. 10 Чи тэдний үрийг дэлхийгээс, Тэдний удмынхныг хүний хөвгүүдийн дундаас устгана. 11 Хэдийгээр тэд Таны эсрэг хорон муут санаархаж, Хуйвалдаан зохиосон боловч Тэд амжилтад хүрэхгүй. 12 Учир нь Та тэднийг нуруугаа харуулахад хүргэх болно. Та тэдний нүүрний эсрэг сумаа онилон бэлэн болгоно. 13 Өөрийн хүч чадлаар, ЭЗЭН, Та өргөмжлөгдөх болтутай! Бид Таны сүр хүчийг дуулан магтах болно.
Айлдал (Матай 20:1-16)Тэнгэрийн хаанчлал нь усан үзмийн талбайдаа ажиллуулах хүмүүсийг хөлслөхөөр өглөө эрт гарсан газрын эзэнтэй төстэй юм. 2 Тэр тэдэнд өдрийн нэг денар өгөхөөр ажилчидтай тохиролцон, тэднийг усан үзмийн тариалан уруугаа илгээв. 3 Гуравдугаар цагийн орчим тэр гадагш гарч, зах дээр ажилгүй зогсож буй өөр хүмүүсийг хараад, 4 тэдэнд "Та нар бас усан үзмийн тариалан уруу яв. Би та нарт шударгаар төлнө" гэсэнд тэд явжээ. 5 Зургадугаарболон есдүгээр цагийн орчим тэр дахин гадагш гарч, түүнчлэн хүмүүсийг явуулав. 6 Арван нэгдүгээр цагийн орчим тэр гадагш гарч, зогсож буй өөр хүмүүсийг олж, тэднээс "Та нар чинь юунд энд бүхэл өдрийн турш ажилгүй дэмий зогсоно вэ?" гэж асуусанд 7 тэд "Биднийг хэн ч хөлсөлсөнгүй" гэв. Тэгэхэд нь тэр "Та нар бас усан үзмийн тариалан уруу яв" гэлээ. 8 Орой болоход усан үзмийн тариалангийн эзэн даамалдаа "Ажилчдыг дуудаж, эцсийн бүлгээс эхнийхийг хүртэл хөлсийг нь төл" гэжээ. 9 Арван нэгдүгээр цагийн үед хөлслөгдсөн нь бүгд нэг нэг денараа хүртэв. 10 Эхэнд ирсэн хүмүүс өөрсдийгөө илүү ихийг авна байх хэмээн бодсон авч мөн адил нэг нэг денар авчээ. 11 Тэд хөлсөө аваад газрын эзэнд дургүйцэн, гомдоллож, 12 "Энэ сүүлчийн хүмүүс өрдөө нэг л цаг ажилласан шүү дээ. Ажлын хүндийг үүрч, өдрийн халуунд ажилласан биднийг тэдэнтэй адил үнэллээ" гэжээ. 13 Гэвч эзэн тэдний нэгэнд "Анд минь, би чамд ямар ч буруу юм хийгээгүй. Чи нэг денараар ажиллана гэж надтай тохирсон биш үү? 14 Өөрийнхөө хөлсийг аваад, замаараа явж үз. Харин би энэ сүүлчийн хүнд чамд өгсөнтэй адил хөлсийг өгөхийг хүсэж байна. 15 Би өөрийнхөө юмыг хүссэнээрээ зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмөр зангаас минь болж нүдэнд чинь атаархал хурав уу?" гэжээ. 16 Тиймээс сүүлчийнхнь эхнийх болж, эхнийх нь сүүлчийнх байх болно гэж айлдав. 17 Есүс Иерусалим уруу өгсөн явах гэж байхдаа арван хоёр шавиа дэргэдээ аваад замдаа тэдэнд— 18 Харагтун, бид Иерусалимыг зорин явж байна. Хүний Хүү ахлах тахилч нар, хуулийн багш нарын гарт тушаагдах бөгөөд тэд Түүнийг алахаар яллаж, 19 харь үндэстэнд тушааж, тэд нараар доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна, Гурав дахь өдрөө Тэр амилах болно гэлээ. 20 Тэгтэл Зебедеен хөвгүүдийн эх хөвгүүдийнхээ хамт Түүн дээр ирээд өмнө нь мөргөж, Түүнд хүсэлт тавив.
2009.08.18 Мягмар гариг
Нэгдүгээр уншлага:(Шүүгчид 2:11-19)11 Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэж, Баалд үйлчлэв. 12 Египетийн нутгаас өөрсдийг нь гарган авчирсан эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд орхиж, тэднийг тойрон байгаа улсуудын бурхдыг даган, тэдэнд мөргөж, ЭЗЭНийг хилэгнүүлэв. 13 Ингээд тэд ЭЗЭНийг орхиж, Баал болон Аштаротод үйлчилжээ. 14 ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг тонуулчдын гарт өгч, тонуулав. Тэд дайснуудынхаа өмнө зогсож чадахаа больтол Тэр тойрон байгаа дайснуудынх нь гарт тэднийг тушаав. 15 ЭЗЭНий айддаж, тэдэнд тангарагласны дагуу тэд хаашаа ч явсан ЭЗЭНий мутар тэдэнд гамшгийг авчирсан бөгөөд тэд маш ихээр тарчлав. 1б Тэгээд ЭЗЭН шүүгчдийг босгож, тэднийг тонуулчдын гараас аврав. 17 Гэсэн хэдий ч тэд шүүгчдийгээ ч сонсолгүй, өөр бурхдын араас даган завхайрлыг үйлдэж, тэдэнд мөргөв. Эцэг өвгөд нь ЭЗЭНий тушаалыг дагаж явсан замаас тэдхурдан эргэв. Тэд эцэг өвгөдийнхөө адил үйддсэнгүй. 18 ЭЗЭН тэдэнд шүүгчдийг босгохдоо тэр шүүгчтэй Өөрөө хамт байж, шүүгчийн амьд байх өдрүүдэд дайснуудынх нь гараас тэднийг аврав. Учир нь тэднийг дарлан зовоогчдоос болж ёолоход нь ЭЗЭН тэднийг өрөвдөв. 19 Гэвч шүүгчийг нас эцэслэсний хойно тэд эргэн буцаж, өөр бурхдыг дагаж, тэдэнд мөргөснөөрөө эцэг өвгөдөөсөө улам илүү нүгэл үйлддэг байв. Тэд өөрсдийн үйлс болон зөрүүд явдлаа орхисонгүй.

Хариу дуулал:(Дуулал 106)ЭЗЭНийг магтагтун. ЭЗЭНд талархал өргө, учир нь Тэр бол сайн бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх юм. 2 Хэн ЭЗЭНий сүр хүчит үйлсийн тухай өгүүлж, Эсвэл Түүний бүх магтаалыг тунхаглаж чадах вэ? 3 Шударга ёсыг сахигчид, Зөв шударгыг үргэлж үйлдэгч хүн юутай ерөөлтэй вэ? 4 Өө, ЭЗЭН, Өөрийн ард түмний төлөөх ивээлээр намайг санаач. Өөрийн авралыг аван над уруу айлчлаач. 5 Энэ нь би Таны сонгогдсон хүмүүсийн сайн сайхныг харж, Таны үндэстний баяр хөөрт баясгаж, Таны өвөөр бахархахын тулд юм. 6 Бид эцэг өвгөдийнхөө адил нүгэл үйлдэж, Бид гэм бурууг хийж, хорон муутаар үйлджээ. 7 Бидний эцэг өвгөд Египетэд Таны гайхамшгуудыг ухаарсангүй. Тэд Таны үй олон энэрлийг санаагүй, Харин тэнгисийн дэргэд, Улаан тэнгист тэрсэлсэн. 8 Гэсэн ч, Өөрийнхөө сүр хүчийг мэдүүлэхийн тулд Тэр Өөрийн нэрийн төлөө тэднийг аварсан. 9 Ийнхүү Тэрээр Улаан тэнгисийг зэмлэсэнд тэр нь хатсан бөгөөд Тэр тэднийг гүнээр цөл газраар мэт удирдсан. 10 Ингээд Тэр тэднийг үзэн ядагчийн гараас аварч, Дайсны гараас зольсон. 11 Тэдний өстнүүдийг ус бүрхсэн. Тэдний нэг нь ч үлдсэнгүй. 12 Тэгэхэд тэд Түүний үгэнд итгэсэн. Тэд Түүний магтаалыг дуулсан. 13 Тэд Түүний үйлсийг хурдан мартжээ. Тэд Түүний зөвлөгөөг хүлээгээгүй, 14 Харин цөлд ихэд шунахайрч, Зэлүүд газарт Бурханыг сорьсон. 15 Иймээс Тэр тэдэнд шаардсаныг нь өгсөн боловч Тэдний сүнсийг эцээх өвчинг илгээсэн. 16 Хуаранд байхдаа тэд Мосед болон ЭЗЭНий ариун хүн Ааронд атаархсанд 17 Газар нээгдэн, Датаныг залгиж, Абирамын бүлгийг дарсан. 18 Тэдний бүлэгт гал дүрэлзэж, Галын дөл хорон муу хүнийг шатаасан. 19 Тэд Хоребт тугалыг бүтээж, Цутгамал хөрөгт мөргөцгөөсөн. 20 Ингэж тэд өөрсдийн алдрыг Өвс иддэг үхрийн дүрсээр сольсон. 21 Египетэд агуу зүйлсийг хийсэн Өөрсдийн Аврагч Бурханыг тэд мартсан. 22 Тэрээр Хам нутагт гайхамшгуудыг, Улаан тэнгисийн дэргэд сүрдмээр зүйлсийг үйлдсэн юм. 23 Тиймээс тэднийг устгана гэж Тэр айддсан бөгөөд Түүний уур хилэнг тэднийг устгахаас болиулан буцаахын тулд Түүний сонгосон хүн Мосе Түүний өмнө зөрчил дунд зогсоогүйсэн бол үүнийгээ гүйцэлдүүлэхсэн. 24 Дараа нь тэд тааламжит газар нутгийг үл ойшоосон. Тэд Түүний үгэнд итгээгүй, 25 Харин майхан дотроо эгдүүцэн бувтнасан. Тэд ЭЗЭНий дуу хоолойг сонссонгүй. 26 Тиймээс Түүний тэдэнд тангарагласан нь Тэднийг зэлүүд цөл газарт хаян, 27 Тэдний үр удмыг үндэстнүүдийн дунд унагаж, Газар бүрд тэднийг тараах болно гэсэн юм. 28 Тэд Баалпеортой нийлж, Үхэгсдэд өргөсөн тахилуудыг иджээ. 29 Ингэснээр тэд өөрсдийн үйлдлээр Түүнийг уурлахад хүргэсэн бөгөөд Тэдний дунд тахал дэлгэрсэн. 30 Тэр үед Финехас босож, шүүлтийг гүйцэтгэсэн бөгөөд Үүнээс болж тахал зогссон. 31 Энэ нь бүх үеийнхэнд мөнхөд Түүнд зөвт байдалд тооцогдсон. 32 Тэд бас Мерибагийн их усны дэргэд Түүнийг хилэгнэхэд хүргэсэн бөгөөд Тэднээс болж Мосед бэрхшээл учирсан. 33 Тэд Түүний Сүнсний эсрэг тэрсэлсэн учраас Мосе гоомой үтс хэлсэн. 34 ЭЗЭНий тэдэнд тушаасны дагуу Тэд ард түмнүүдийг устгаагүй, 35 Харин үндэстнүүдтэй хутгалдаж, Тэдний үйлсээс суралцан, 36 Өөрсдөд нь урхи болсон тэдний шүтээнүүдэд үйлчилсэн. 37 Түүгээр ч барахгүй тэд өөрсдийн охид, хөвгүүдээр чөтгөрүүдийг тахиж, 38 Гэмгүй цусыг буюу Канааны шүтээнүүдэд тахисан Өөрсдийн охид, хөвгүүдийнхээ цусыг урсгажээ. Тэр газар ч цусаар бузарлагдсан. 39 Ингээд тэд өөрсдийгөө үйлсээрээ бузарлан, Үйлдлээрээ садар самууныг хийжээ. 40 Тиймээс ЭЗЭНий уур хилэн Өөрийнхөө хүмүүсийн эсрэг асаж, Тэр Өөрийн өвийг жигшсэн. 41 Тэгээд Тэр тэднийг үндэстнүүдийн гарт оруулсан бөгөөд Тэднийг үзэн ядагчид тэднийг захирсан. 42 Тэдний дайснууд ч бас тэднийг дарангуйлж, Гар дороо тэднийг захирсан. 43 Олон удаа Тэр тэднийг авардаг байсан. Харин тэд төлөвлөгөөнүүддээ тэрсэлж, Өөрсдийн гэм буруун дотроо улам шигдсээр байв. 44 Тийм байсан ч, тэдний хашхирахыг сонсохдоо Тэрээр зовлонг нь анхаарсан. 45 Тэр тэдний төлөө Өөрийн гэрээг санаж, Өөрийн хайр энэрлийн үлэмж ихийн ёсоор зөөлрөв. 46 Тэр бас бүх олзлогчдынх нь өмнө Тэднийг өрөвдсөн. 47 Бидний Бурхан ЭЗЭН, биднийг аварч, Таны ариун нэрд талархал өргүүлэхээр болон Таны магтаалд бахархуулахаар Биднийг үндэстнүүдийн дундаас цуглуулаач. 48 Израилийн Бурхан ЭЗЭН Өнө мөнхөд магтагдах болтугай. Бүх хүмүүсээр "Амен" хэмээн хэлүүлэгтүн. ЭЗЭНийг магтагтун!
Айлдал (Матай 19:23-30)23 Есүс шавь нартаа — Үнэнээр Би та нарт хэлье. Баян хүн тэнгэрийн хаанчлалд орох нь нэн бэрх аж. 24 Би та нарт дахин хэлье. Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар гэв. 25 Шавь нар нь үүнийг сонсоод ихэд гайхан— Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээхэд 26 Есүс тэднийг хараад,— Энэ нь хүмүүст боломжгүй, харин Бурханд бүх юм боломжтой гэж айлдав. 27 Тэгтэл Петр Түүнд— Хараач, бид бүх зүйлсийг орхиод Таныг дагасан. Тэгвэл бидэнд юу байх вэ? гэхэд 28 Есүс айлдсан нь— Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүү Өөрийн сүр жавхлант сэнтийндээ залрах үед Намайг дагасан та нар ч мөн арван хоёр Израилийн арван хоёр овгийг шүүж, арван хоёр сэнтий дээр залрах болно. 29 Миний нэрийн төлөө өөрийн гэр орноо, ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно. 30 Харин эхэнд байгаа олон хүн сүүлчийнх, сүүлчийнх нь эхнийх байх болно.
Subscribe to:
Posts (Atom)